Цаг уурын байгууллагаас ирүүлсэн урьдчилан сэргийлэх мэдээгээр ойрын өдрүүдэд хүчтэй аадар бороо орох төлөвтэй байгаатай холбогдуулан өнөөдөр дүүргийн Онцгой комиссын ээлжит хурал болов. Хурлын эхэнд дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Д.Бэхбаяр “Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд үерийн эрсдэлийн судалгаа хийгдэж байна. Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлж буй мэдээллээр энэ зун өмнөх жилүүдээс илүү хур бороотой байхыг анхааруулж байгаа. Иймд дүүргийн хэмжээнд болзошгүй үерээс аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотгох шаардлага гарч байна.
Сүхбаатар дүүргийн Хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан үйл ажиллагаа, хууль, тогтоомжийн хэрэгжилт, иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авч, асуудлыг холбогдох хуулийн хүрээнд шийдвэрлэх зорилготой “Хөдөлгөөнт оффис”-ын үйл ажиллагааг 2017 оноос санаачлан хэрэгжүүлсэн. Өнөөдөр батлагдсан хуваарийн дагуу 12-14 дүгээр хорооны иргэдтэй уулзалт хийлээ.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа Онцгой байдлын алба нэгдсэн тогтолцоонд шилжсэний 20 жилийн ойг тохиолдуулан дүүргийнхээ Онцгой байдлын хэлтсийн удирдлага, алба хаагчидтай уулзав.
Сүхбаатар дүүргийн “Хөвгүүдийн зөвлөл”, “Охидын зөвлөл” нь 2023-2024 оны хичээлийн жилд “ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ СУРГУУЛИЙГ ХАМТДАА ЦОГЦЛООЁ” уриатайгаар ажиллаж, тайлангаа хэлэлцэн аваргуудаа тодрууллаа. Үүнд:
Цэргийн байнгын тэтгэвэрт гарсан алба хаагчдаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг тус хэлтсээс өнөөдөр зохион байгууллаа. Хэлтсийн дарга, хурандаа Д.Бэхбаяр ахмадуудад хүндэтгэл үзүүлж, Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр анги,...
Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангиас дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ICC Tower-ын 1 дүгээр давхарт гал түймэр гарлаа гэсэн цагийн байдлын дагуу тус төвд гал унтраах тактикийн сургуулийг зохион байгууллаа
ОНХС-ийн хөрөнгөөр 2025 онд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний санал асуулга нийслэлийн хэмжээнд 2024.04.15-06.15-ны хооронд зохион байгуулагдаж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2004 оны нэгдүгээр тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газруудыг нэгтгэж гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг удирдан зохион байгуулах чиг зорилго бүхий Онцгой байдлын албыг байгуулснаас хойш өдгөө 20 жилийн ойтойгоо золгож байна.
Бүгд Найрамдах Солонгос Улсын Инчеон хотын Жүн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Кан Хү Гүний урилгаар Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Энхболд тэргүүтэй Төлөөлөгчид зочиллоо. 2011 оны 07 дугаар сарын 10-ны өдөр анх Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Жүн дүүргийн Засаг дарга нарын хооронд найрамдалт хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж хоёр дүүргийн найрамдалт харилцаа эхэлсэн түүхтэй.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас хаврын мод тарих өдрүүдийн нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн Засаг даргын орлогч М.Алтангэрэл, менежер Э.Чинзориг, Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд,...

СҮҮЛИЙН НИЙТЛЭЛҮҮД