Хөвсгөл нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэн бохирдлыг бууруулах зорилгоор живсэн тээврийн хэрэгслийг татан гаргах ажиллагаа дуусаж, машин, техникийг орон нутагт хүлээлгэн өгөх ажиллагаа өнөөдөр боллоо. 2020-2024 онуудад Хөвсгөл нуурын 33-171 метрийн гүнээс 11 машин, техникийг татан гаргасан байна. Нийт 50 орчим тн бохирдол шатахуун, тосолгооны материал зэргийг аюулгүй болгож, Хөвсгөл нуурыг бохирдох эрсдэлээс хамгаалжээ.