Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу өнгөрөгч баасан гарагт нутаг дэвсгэрийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулав. Бүх нийтийн их цэвэрлэгээнд 1-20 дугаар хорооны Засаг даргын Ажлын алба, нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа, үйлчилгээний 1912 байгууллага, 8400 гаруй иргэн оролцож, тэд орчныхоо 50м-ийн нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн хог хаягдлыг цэвэрлэн шарилж, лууль, хөл газрын ургамлыг хадлаа. Цэвэрлэгээнээс гарсан 50 рейс буюу 175тн хог хаягдлыг “Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ, “Сүхбаатар дэвшил менежмент” ААТҮГ, “Сүхбаатар тохижилт” ХХК-ийн 31 хог тээврийн машин зориулалтыг цэгт тээвэрлэсэн байна.