Сүхбаатар дүүрэгт Япон улсын Нагано мужийн Сакү хотын хүүхэд багачууд зочилж байна.Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг Япон улсын Нагано мужийн Сакү хоттой эгч дүүсийн найрсаг харилцаатай хамтран ажиллаж өдгөө 16 дэх жилтэйгээ золгож байна. Хоёр талын хамтын ажиллагаа нь хүүхэд солилцооны хөтөлбөрөөр үргэлжилж өнөөдөр Засаг дарга М.Алтангэрэл, Засаг даргын Тамгын газрын дарга Н.Одончимэг ажил хариуцсан хэлтэс, нэгжийн дарга, мэргэжилтнүүд хүлээн авч уулзлаа.Энэ удаа хөтөлбөрийн хүрээнд зочин хүүхэд багачууд маань монгол айлд саатан зочилж, монгол ахуй ёс заншилтай танилцан, Хүрээ цам-Даншиг наадмаар аялан шашин соёлын баялаг үүх түүхийг сонирхох юм.