Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас хаврын мод тарих өдрүүдийн нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн Засаг даргын орлогч М.Алтангэрэл, менежер Э.Чинзориг, Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд, албан хаагчид, хороодын Засаг даргын Ажлын алба, Цагдаагийн газар, тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээний байгууллагууд оролцлоо. Энэ удаа Сүхбаатарчууд 4500 ширхэг мод, бут сөөг буюу 500 ширхэг нарс, 4000 ширхэг бут сөөг тарихаар хороодод бордоо, хар шорооны хамт хүлээлгэн өглөө. Бут сөөгт агч мод, үхрийн нүд, монос, чацарганы төрлүүд байна. Хороод сонгосон байршлуудад мод тарихаас гадна хашаандаа мод, бут сөөг тарих хүсэлтэй айл өрхүүдэд хуваарилах юм. Нээлтийн үеэр “Ойн хайгуул” компанийн мэргэжилтнүүд мод тарих зөвлөгөө мэдээлэл өглөө.
All reactions:
1212