ШАР ӨВСНИЙ ГАЛ ТҮЙМРИЙН ДУУДЛАГА НЭМЭГДЭЖ БАЙНА
Өнгөрсөн хоногт нийслэлийн хэмжээнд гал түймрийн 14 дуудлагатай хонолоо.Үүнээс шар өвс 7, хог 4, граш 1, эд хогшил шатсан 2 дуудлагаар алба хаагчид үүрэг гүйцэтгэлээ.
Сүүлийн өдрүүдэд иргэд шар өвс шатаасны улмаас хашаа, гэр гал түймэрт өртсөн дуудлага нэмэгдэж байгаа тул ногоон бүс, зуслангийн чиглэл, гэр хорооллын айл өрхүүдийг шар өвс шатаахгүй байхыг анхааруулж байна.
Гал түймрийн аюулаас сэргийлж
📌Цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх
📌Тамхи, шүдэнзний галыг бүрэн унтраах, гагнуур хийхгүй байх
📌Ногоон бүсэд оч баригчгүй машинтай зорчихгүй байх
📌Айл өрхүүд хашааны шар өвсийг шатаахгүй байх
📌Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэж ой, хээрийн түймрээс сэргийлэн аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.