Дүүргийн ИТХ-ын Зөвлөлийн 2024 оны хоёрдугаар хуралдаан 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хуралдаж 8 асуудал хэлэлцлээ.

Хуралдаанаар:

-“Монгол Улсын Их Хурлын сонгуулийн нэгдсэн самбарын байршил тогтоох тухай “

-“Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн хэсэг байгуулж, хэсгийн нутаг дэвсгэр, төвийг зарлах тухай”

-“Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн зурагт самбар байрлуулах байршил (цэг) тогтоох тухай” асуудлуудыг дүүргийн Засаг даргын орлогч М.Алтангэрэл

-“Сонгуулийн хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай (2024 оны 12/74 дүгээр тогтоол)”

-“Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тойргийг байгуулж, мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэрийг тогтоох тухай”

-“Дүүргийн Сонгуулийн хорооны бүрэлдэхүүний саналын тухай”

-“Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны тов, дараалал тогтоох тухай”

-“Бусад” асуудлуудыг ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Ц.Осорваань нар тус тус танилцуулж хэлэлцэн шийдвэрлэлээ.

Дүүргийн ИТХ-ын 13 дугаар ээлжит хуралдаан 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хуралдахаар товлолоо.