Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, 32-ын уулзварын зүүн хойно байрлах “Сансар” худалдааны төвийн 2 давхарт улсын бүртгэлийн үйлчилгээний цэг энэ сарын 01-нээс иргэдэд үйлчилж эхлээд байна. Улсын бүртгэлийн үйлчилгээний энэхүү цэг нь ажлын өдөр 08:00-17:00 цагийн хооронд иргэн, эд хөрөнгө, хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй холбоотой бүх төрлийн үйлчилгээг үзүүлэх юм.