Дүүргийн төсөвт байгууллагын санхүүгийн ажилтан албан хаагчид дартс, хөгжөөнд буухиа, волейбол гэсэн спортын гурван төрлөөр өрсөлдөж байна. Тэмцээнийг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, дүүргийн Засаг дарга Х.Болормаа нээж “Жил бүр төсөвт байгууллагынхаа албан хаагчдын дунд спортын нөхөрсөг тэмцээнийг зохион байгуулж ирсэн уламжлалтай. Цар тахлын нөхцөл байдлаас болж 2019 оноос хойш энэ тэмцээн түр завсарлаад байсан. Энэ тэмцээн бол амралтын нэг өдрийн чөлөөт цагаа спортоор өрсөлдөж, бие биетэйгээ илүү дотно нөхөрлөх боломж бүрддэг төдийгүй эрүүл мэнддээ цаг гаргаж байгаа хэрэг юм” гэлээ. Энэ үер Монгол Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн сурагчид урлагийн тоглолтоо сонирхуулав.