Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, дэмжих зорилт болон “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд Ерөнхийлөгчийн ивээл дор “Нийтийн хөлбөмбөг” хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлж байгаа. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаад гардуулан өгөв. Илгээлтийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга М.Энх-Амгалан гардуулан өгөх үеэрээ “Хөлбөмбөгийн спорт бол олимпын наадмын нэгэн адил хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл болдог, хамгийн олон хөгжөөн дэмжигчтэй. Нийтийн хөлбөмбөг хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын бүх сургуулийн охид, хөвгүүдийн дунд “Мөрөөдлийн гоол” тэмцээнийг жил бүр зохион байгуулж, хүүхэд, багачууд клубээрээ дамжуулан “Үндэсний шигшээ баг”-т тоглох, мэргэжлийн өндөр чансаатай тамирчид төрөн гарах, эх орныхоо нэрийг тив, дэлхийд дуурсгах үүд хаалга нээгдэнэ гэдэгт итгэж байгаа” гэлээ.Мөн дүүргийн Засаг дарга Х.Болормаа “Эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, зөв хүмүүжил, төлөвшилтэй хүн болоход багийн спорт хамгийн ач холбогдолтой. Тиймээс хүүхэд багачуудаа спортоор хичээллэхэд нь үргэлж дэмжиж ажиллана. Өнгөрсөн хугацаанд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 31, 2, Монгол 3 дугаар сургуулийн хөлбөмбөгийн талбайг тохижуулсан. Энэ жил орон нутгийн төсвөөр Спорт цогцолбор-цэцэрлэгт хүрээлэн бүхий том бүтээн байгуулалтыг эхлүүлэх гэж байна. Дүүргийн 14 дүгээр хороонд нийт 3га талбайд иргэдийн амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх зориулалттай, дугуйн зам, спортын иж бүрэн талбай бүхий спортыг цогцолбор босно” гэдгийг онцолсон юм. Өнөөдрийн арга хэмжээнд дүүргийн холбогдох хэлтэс нэгжийн удирдлага болон Монголын хөлбөмбөгийн холбоо, 6-р сургуулийн өсвөрийн багийн тамирчид оролцлоо.
Нүүр хуудас Дэлхийд СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Х.БОЛОРМААД МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТИЙГ ГАРДУУЛАВ