Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хорооноос Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр үндэсний хэмжээнд зохион байгуулагдаж буй “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” нэг сарын аянд тус хэлтэс нэгдэж, нөлөөллийн ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж байна.Тус аяны хүрээнд өнөөдөр /2024.3.27/ АХА тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнийг 3 үе шаттайгаар зохион байгуулж, Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч, дэд ахлагч О.Доржсамбуу тэргүүн байрыг эзлэн мөнгөн шагналаар шагнагдав.