Герман-Монголын нийгэмлэг, Бонн хот, Барут/ Марк хот, ХБНГУ-дахь Монгол улсын соёлын элч О.Оюунтуяагийн дэмжлэгтэйгээр Сүхбаатар дүүрэгт олон төсөл, хамтын ажиллагаа хэрэгжиж байгаагийн анхных болох  “Тогтвортой хөгжлийн зорилго” зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд “Миний амьдарч буй дүүрэгт тогтвортой хөгжлийг хэрхэн хангах вэ-? ” сургалтанд СБД-ийн 20 хорооны иргэдийн төлөөлөл хамрагдаж сургалтын гарын авлага хэвлэгдлээ. Цаашид хамтын ажиллагаа:

1.Сурагч солилцоо

2.Гамшгийн эрсдлээс сэргийлэх

3.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сайн туршлага судлах

4.Мод тарих 

чиглэлээр үргэлжлэн явагдана. Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод хэдэн зуун мянган еврогоор хэмжигдэх олон төрлийн төсөл хэрэгжүүлж буй Барут/Марк хоттой Сүхбаатар дүүрэг албан ёсны харилцаа тогтоож хамтарч эхлээд байна. Ирсэн зочид нутаг буцлаа. Эргэж ирнэ. Харилцан зочлоно.