Улаанбаатар-Ховд чиглэлийн өнөөдрийн буюу хоёрдугаар сарын 16-ны өдрийн ОМ031/032 дугаарт аяллын нислэгийн хуваарьт цагийг Ховд хотын цаг агаарын байдлаас шалтгаалан 19:00 болон хойшлуулж байна.

Ховд чиглэлийн ОМ031/032 дугаарт аяллын нислэгийн шинэчилсэн цагийн хуваарь:

  • ОМ031 дугаарт аяллын нислэг Улаанбаатар хотоос 19:00 цагт хөөрч Ховд хотод 20:00 цагт бууна.
  • ОМ032 дугаарт аяллын нислэг Ховд хотоос 20:40 цагт хөөрч Улаанбаатар хотод 23:25 цагт буухаар төлөвлөж байна.

Мөн өнөөдрийн ОМ081/082 дугаарт Улаанбаатар-Улаангом-Мөрөн чиглэлийн нислэг Улаангом хотын цаг агаарын байдлаас шалтгаалан Улаангом хотод буух боломжгүй болсон тул Улаангом чиглэлийн нислэгийг хоёрдугаар сарын 17–ны өдөр үйлдэхээр боллоо.  

Улаанбаатар Улаангом Улаанбаатар чиглэлийн ОМ051/052 аяллын нислэгийн шинэчилсэн цагийн хуваарь:

  • ОМ051 аяллын нислэг Улаанбаатар хотоос 06:15 цагт хөөрч Улаангом хотод 07:10 цагт бууна.
  • ОМ052 аяллын нислэг Улаангом хотоос 07:50 цагт хөөрч Улаанбаатар хотод 10:30 цагт буухаар төлөвлөж байна.

Эх сурвалж: МИАТ ТӨХК