Хурлын эхэнд өмнөх хурлын үүргийн биелэлт, Төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг үйл ажиллагааны зураглалтай холбох асуудлыг ДХШЭУХ-ийн дарга, дэд хурандаа Ж.Төмөрмандах танилцууллаа.

Мөн бүтцийн нэгжийн дарга, захирагч нар үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэсэн.

Хурлын төгсгөлд дарга, хурандаа А.Дашням нийт удирдах бүрэлдэхүүнд сар шинийн баяр, амралтын өдрүүдийн удирдлага зохион байгуулалт, албаны бэлтгэл бэлэн байдал, гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, зохион байгуулалтын талаар үүрэг чиглэл өглөө.