Онцгой байдлын хэлтсийн санаачилгаар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн “Нэг өрх-Нэг гал унтраагуур” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах тухай А/18 дугаар захирамжийн дагуу өнөөдөр /2024.02.16/ 12 дугаар хорооны эрсдэл бүхий айл өрхүүдэд ГАЛ УНТРААГУУР-ыг хүлээлгэн өгч, түүнийг хэрхэн ашиглах сургалтыг биечлэн зохион байгуулж, ахуйн гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, галын аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгч ажиллалаа.