📌Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, Засгийн газрын “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоол, Шадар сайдын баталсан “Гэр хорооллын айл өрхүүдийн гал түймрийн аюулгүй байдал, урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ”-ний удирдамж, нийслэлийн Онцгой байдлын газрын даргын баталсан ахуйн гал түймрээс урьдчилан сэргийлэх “Эрсдэлгүй Улаанбаатар” нөлөөллийн аяныг зохион байгуулах тухай” удирдамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Шалгавал эрсдэлгүй” нэгдсэн арга хэмжээг Хан-Уул дүүрэгт зохион байгууллаа.

📌“Шалгавал эрсдэлгүй” нэгдсэн арга хэмжээний хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газар, 6 дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Таван толгой түлш ТӨХК, дүүргийн агаарын бохирдлын хяналтын тасаг ажилтан, алба хаагч, хороодын хэсгийн ахлагч нийт давхардсан тоогоор 205 ажилтан алба хаагчид дүүргийн 7,8,16 дугаар хороодын 1673 айл өрхийн 5840 иргэнд галын аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэг олгож, гэр орон сууцны галын аюулгүй байдлыг шалгаж, пийшин зуух, яндангийн аюулгүй ажиллагааны талаар заавар зөвлөмж өгч, гал түймэр гарах эрсдэлтэй 1310 зөрчлийг илрүүлж, 523 газар дээр нь зөрчлийг арилгуулж ажилласан.

Үүнд:

📌Бага насны хүүхэд харгалзах хүнгүй орхидог 35,

📌Архины хамааралтай 2,

📌Гэр хоорондын зай хэмжээ алдагдсан 110,

📌Мухар гудамж 5,

📌Хаяг тодорхой бус 23,

📌Өндөр хүчдэлийн дор буусан 11,

📌Цахилгаан дамжуулах утасны чанар эдэлгээ хуучирч муудсан 134,

📌Разетка, олон залгуурын аюулгүй байдал алдагдсан 66,

📌Цахилгаан дамжуулах утас олон залгаатай 48,

📌Яндангийн залгаа 134,

📌Цонолт өгөх магадлалтай 70,

📌Пийшин зуухны амны дор 700х500 мм-ийн хэмжээтэй металл хуудас байрлуулаагүй 233,

📌Үнс нурмаа төмөр таглаа бүхий саванд хийгээгүй 239,

📌Яндангаа хөөлөөгүй 44,

📌Угаар мэдрэгч ажиллагаагүй, байхгүй 128 гэсэн зөрчил дутагдал илэрсэн байна. Мөн тухайн 3 хорооны 135 айл өрхөд өрхийн гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийсэн.

📌“Эрсдэлгүй Улаанбаатар” аяны хүрээнд зохион байгуулж байгаа нэгдсэн арга хэмжээ ирэх долоо хоногт Баянгол дүүрэгт үргэлжилнэ.

#Эрсдэлгүй_Улаанбаатар