Хоногийн хугацаанд зуслангийн чиглэлд айлууд хашааны шар өвсөө шатааж гал алдсан 5, орон сууцны хорооллын хогийн сувагт хог шатсан 3 дуудлага мэдээлэл бүртгэгдлээ. Нийслэлийн ногоон бүс, зуслангийн чиглэлд хуурайшилт ихтэй, түймрийн эрсдэл өндөр байгааг мэргэжлийн байгууллагаас мэдээлж байна.

Иймд иргэд ногоон бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг ханган, ил задгай гал гаргахгүй байх, гэр хороолол, зуслангийн чиглэлд айл өрхүүд хашааны шар өвсийг шатаахгүй, халуун үнс нурмыг таглаатай төмөр саванд хийж галын аюулгүй байдлаа хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.