“LVMH”-ийн борлуулалт шинжээчдийн төсөөллөөс доогуур гарсны дараа хувьцааны ханш нь өндөр дүнгээр унав

Тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүнээрээ дэлхийд тэргүүлэгчдийн нэг “LVMH”-ийн III улирлын борлуулалтын үзүүлэлт шинжээчдийн төсөөллөөс доогуур байсныг тайлагнасны дараа хувьцааны ханш нь өндөр дүнгээр уналаа. Цар тахлын дараа бий болсон өндөр зэрэглэлийн бараа, бүтээгдэхүүний “тэсрэлт”-ийн үе хөрж эхэлж байгааг энэ нь бататгаж байна.

“Louis Vuitton”, “Christian Dior” зэрэг хувцас загварын брэндүүдийн органик орлого есөн хувиар өссөн нь шинжээчдийн төсөөлөлд хүрээгүйн зэрэгцээ оны эхний зургаан сарын өсөлттэй харьцуулахад хоёр дахин бага үзүүлэлт боллоо.