УДЭТ-ын жүжигчин М.Тогтохжаргал төрөлх Завхан нутгийнхаа театрын тайзнаа туурвисан түүхэн бүтээлийн гол дүрд тоглож байна.

Төрийн соёрхолт, УГЗ Н.Наранбаатарын найруулга “Асарын өндөр” түүхэн аялгуут жүжгийг энэ сарын 28-наас эхлэн Corporate convention center –  ийн тайзнаа тоглох гэж байна.

УГЗ Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид Огторгуйн цагаан Гарьд сантай хамтран аймгийнхаа 100 жилийн ойд зориулан туурвисан уг бүтээл өнгөрсөн долдугаар сард Завхан аймагт нээлтээ хийсэн.

Соёл урлагийн салбарт төр хувийн хэвшил хамтран ажиллаж ард түмнийхээ оюун санаанд үнэтэй хувь нэмрийг оруулж буйгаараа онцлог юм.