Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас 1 дүгээр хороо, Натурын гүүрнээс S outlet дэлгүүр хүртэл Сэлбэ гол дагуу үерийн эрсдлээс хамгаалж хийсэн шороон түр даланг зөөж, тээвэрлэх ажлыг өчигдөр орой 18:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл хийлээ. Түр даланг шөнийн цагаар зөөвөрлөх ажилд дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн 1-р хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, “Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ, “Сүхбаатар дэвшил менежмент” ААТҮГ-ын 80 гаруй ажилтан, албан хаагч 38 машин механизмтай ажиллав. Өглөөний 06:00 цагийн байдлаар үерийн түр далангаас нийт 147 рейс буюу 3380м3 шороог тээвэрлэн асгаад байна.