Сэлбэ гол дагуу үерийн эрсдлээс хамгаалж хүчитгэсэн түр даланг зөөвөрлөх ажлыг өнгөрсөн шөнө эхлүүлсэн. Өглөөний 06:00 цагийн байдлаар уг далангийн 70 орчим хувийн шороог зөөж тээвэрлэсэн. Дүүргийн ИТХ-ын ажлын алба, ЗДТГ болон дэргэдэх хэлтэс, нэгжийн 95 төрийн албан хаагч 3 машин механизмтай, 09:00 цаг хүртэл Парисын гудамжны авто болон явган хүний замын хэсгийг цэвэрлэн, ариутгал хийлээ. Одоо замын хөдөлгөөнийг нээгээд байна. Түр даланг зөөж тээвэрлэх, цэвэрлэгээ, ариутгал хийх ажил үргэлжлэх тул иргэд, оршин суугчид заасан маршрутын дагуу замын хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.