Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар 240 хүүхдийн ортой 17-р цэцэрлэгийн өргөтгөлийг барьж, шинэ хичээлийн жилд бяцхан шавь нараа хүлээн авахад бэлэн болоод байна. Тус цэцэрлэгт 10 дугаар хорооны 400 гаруй хүүхэд 2023-2024 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсрол эзэмших юм.