Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас орон сууцны болон гэр хорооллын борооны усанд эвдэрсэн зам, талбайг сэргээн засварлах ажил хуваарийн дагуу хийгдэж байна. Энэ дагуу өчигдөр дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн гудамжны борооны ус тогтсон хэсгүүдэд хайрга асган тэгшилж, шавар шалбааг арилгах ажлыг хийлээ.