Нийслэлийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/321 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Ус-11-р байрны баруун болон зүүн талд байрлалтай 88ш тоосгон гараашийг Газар зохион байгуулалтын албанаас буулгалаа. Энэхүү газар чөлөөлөлт хийсэн нийтийн эзэмшил талбайд иргэдийн саналыг дагуу авто зогсоол, явган зам, ногоон байгууламж бүхий тохижилтыг хийнэ.