Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас орон сууцны болон гэр хорооллын борооны усанд эвдэрсэн авто замыг сэргээн засварлах ажил хийгдэж байна. Иргэдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу газар дээр нь үзлэг хийхэд нийтдээ 9, 11-20 дугаар хорооны 129 байршилд 44км шороон замыг засах шаардлагатай судалгаа гарсан. Энэ дагуу дүүргийн 12 дугаар хорооны Хангайн гудамжны эвдэрч, борооны ус тогтсон байршлуудад хайрга асган тэгшилж, шавар шалбааг арилгах ажил хийгдэж байна.