Сүхбаатар дүүргийн хэмжээнд үерийн дараах сэргээн босголтын ажлууд нь үерийн хор уршгийг арилгах, сэргээн засварлах, шинэчлэн байгуулах, ариутган халдваргүйжүүлэх, цаашид үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зэрэг чиглэлүүдээр өрнөж байна.

15 дугаар хорооны 81-84 дүгээр гудамж, ЯЦЦ, Архустайн зуслан, ЗМ зуслан, дэд станц, Донж хотхон орчим буюу 5 хэсэг газар 1,2км орчим даланг барьж хүчитгэн, айл өрх рүү орох орцыг гарцыг чөлөөлж, автомашин саадгүй зорчих нөхцлийг бүрдүүллээ. Хороодод үерийн улмаас эвдэрсэн гудамж, замыг засч, сайжруулах, шинэчлэх ажлууд үргэлжилж байна.