Нийслэлийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай А/321, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Газар чөлөөлөх тухай А/304 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 24 дүгээр байрны хойд талд байрлах 20 ширхэг тоосгон гараашийг буулган, нийтийн эзэмшил газрыг чөлөөлж тохижилт, ногоон байгууламж хийх нөхцлөөр хангав.