Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөлд олон нийтийн хэлэлцүүлгийг 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр дүүргийн хурлын их танхимд зохион байгуулагдаж дүүргийн 1-20 дугаар хорооны төлөөлөл болсон 59 иргэн, Сүхбаатар дүүргийн ИТХ-ын Ажлын албаны нийт 25 албан хаагч, нийт 84 иргэн хэлэлцүүлэгт оролцлоо.

Хэлэлцүүлгийг нээж дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд ЦАУЗСК-ын дарга Б.Энхболд үг хэллээ.

Тэрээр хэлсэн үгэндээ Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулж хуулийн үйлчлэх хугацааг сунгаснаар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдийг цагаатгах болон нөхөх олговор авах өргөдөл гомдлыг шийдвэрлэх, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн боловч хэрэг материал нь бүрэн шалгагдаагүй хэргийн материалыг судлах зэрэг олон асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэх юм. Та бүхэн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, санал бодлоо чөлөөтэй илэрхийлээрэй гэж хэлэв.

Хэлэлцүүлэгт Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын захиргаа дүн шинжилгээний Албаны дарга Л.Очирсүрэн, ахлах референт Н.Мэндбаяр нар урилгаар оролцож, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт оролцсон иргэдээс

1. Иргэн өргөдөл, гомдол гаргах эрхээ чөлөөтэй эдлэх

2. Аль ч нийгмийн байгууллын үед хүний эрх зөрчиж, хэлмэгдүүлэлт гарч байдаг. Иймд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссыг байнгын ажиллагаатай байхыг хуульд хуульчилж оруулах

3. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дэргэдэх Судалгааны албыг сэргээх эсвэл төрийн бус байгууллагаар уг ажлыг гүйцэтгүүлэх талаар хуульд тусгах гэсэн саналуудыг дэмжиж холбогдох байгууллагад хүргүүлэхээр боллоо.

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЦАУЗБСК