Сүхбаатар дүүргийн хэмжээнд үерийн нөхцөл байдал хүндэрсэн хорооны нэг нь 15 дугаар хороо. Тус хорооны Дамбадаржаагийн 1-20, 81-84, Архустайн Зуун модны зуслан зэрэг Сэлбэ голын ай сав дагуух 300 гаруй айл үерт өртөөд байгаа. Дүүргийн Онцгой комиссын дарга Х.Болормаагаар ахлуулсан нийт 300 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг, 20 гаруй машин техниктэй ажиллаж, айлуудыг Сэлбэ голын үерийн эрсдэлээс хамгаалж ажиллалаа. Тухайлбал, Дамбадаржаагийн 1, 20-р гудамжны баруун тал Сэлбэ гол дагуу нийтдээ 1км урт, 5м өргөнтэй шороон даланг босгосон. Мөн үерт өртсөн 100 гаруй өрхийг аюулгүй бүсэд нүүлгэн шилжүүлж, дүүргийн Гэр бүл хөгжлийн хэлтсийн түр хамгаалах байранд гурван өрхийн 9 иргэнийг байрлуулаад байна.