Сүхбаатар дүүргийн хэмжээнд Манай хороо-Миний гудамж аяныг зохион байгуулах ажлын хэсгийн ээлжит хурал боллоо.

Ажлын хэсгийг дүүргийн Засаг даргын орлогч М.Алтангэрэл ахалдаг бөгөөд ажил хариуцсан хэлтэс, нэгжийн удирдлага, мэргэжилтнүүд, хороодын Засаг дарга нар бүрэлдэхүүнд нь багтдаг.

Нийслэлийн иргэн, айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын нийгмийн хариуцлагыг дээшлүүлж төрийн өмнө хүлээсэн үүргийн хэрэгжилтийг хангуулах, өөрийн хөрөнгөөр орчноо тохижуулж, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэн хотын хөгжилд хувь нэмрээ оруулсан идэвх хандлагыг өрнүүлэх, дэмжих зорилготой тус аян нь жил бүрийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл үргэлжилж дүнгээ гаргадаг билээ. Энэ жилийн Манай хороо-Миний гудамж аян нь гудамж, зам талбайн тохижилт, амьдрах орчин нөхцлийг сайжруулах чанаржуулах, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийг нэмэгдүүлэх, арчлах хамгаалах, инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг эзэнжүүлэх, арчилж хамгаалах, хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах, иргэд аж ахуйн нэгж, байгууллагуудад мэдээлэл сурталчилгааг хүргэх, оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр өрнөж байна.

Аяныг дүгнэхдээ шалгуур үзүүлэлтүүдийн дагуу үнэлж, шилдгүүдийг тодруулан шагнаж урамшуулах тул иргэн, айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага, СӨХ-д идэвхтэй оролцохыг уриалж байна.