“Nvidia” компанитай хамтран бүтээсэн шинэ бүтээгдэхүүнд “Getty Image” өөрийн мэдээллийн санг ашиглана.
“Getty Images” компани хиймэл оюун ашиглан зураг үүсгэх боломжтой шинэ бүтээгдэхүүнээ танилцуулахаар боллоо. Тус компани зохиогчийн эрх болон оюуны өмчтэй холбоотой асуудлаас ангид хиймэл оюуны контент бүтээхээр зорьж байгаа аж.
Үүнээс өмнөхөн олон сая гэрэл зургийн эрхийг эзэмшдэг “Getty Images” нь зураг үүсгэгч “Stable Diffusion”-ийг танилцуулж байсан “Stability AI” компанийг зураг зөвшөөрөлгүй ашигласан хэргээр шүүхэд өгч байсан юм.
Харин чип үйлдвэрлэгч “Nvidia” компанитай хамтран бүтээсэн шинэ бүтээгдэхүүнд “Getty Image” өөрийн мэдээллийн санг ашиглана. Хуулийн дагуу ашиглах боломжтой зургийн хязгаарыг гаргаж өгснөөр зохиогчийн эрх зөрчигдөхөөс сэргийлнэ гэдгийг тус компани тодотгож байна.