Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38, аврах ажиллагааны 4 дуудлагаар алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэж, 3 иргэний аюулгүй байдлыг ханган, 581 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Гал түймрийн 38 дуудлагын шалтгаан нөхцөл нь ил галаас 18, цахилгаан ашиглалтын буруугаас 10 , цахилгаан угсралтын буруугаас 5, яндангийн цонолтоос 5 удаа гал түймэр гарсан байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.