Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын баталсан хуваарийн дагуу Багануур дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн өмчийн зарим байгууллагуудад химийн хорт болон аюултай бодисын ашиглалт, аюулгүй байдлын талаар хяналт шалгалт хийж, сургалт зохион байгууллаа.

Энэ хүрээнд сургалтад химийн хорт болон аюултай бодис ашигладаг “Багануур” ХК, “Багануур-Ус” аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, “Багануур Дулааны станц, Стандарт хэмжил зүйн газрын харъяа Багануур дүүрэг дэх лаборатори”, “Монхимо” ХХК, “Монмаг” ХХК, “Соёолон” групп, Нийслэлийн ерөнхий боловсролын “Гүн галуутай цогцолбор” сургууль, “Оюуны эрин цогцолбор” сургууль, “Боловсрол цогцолбор” сургууль зэрэг нийт 10 байгууллагын 48 ажилтан, албан хаагч хамрагдсан.

Хяналт шалгалтаар 14 зөрчлийг илрүүлэн газар дээр нь арилгуулж, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн албан шаардлага хоёрыг хүргүүлж ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.