Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский ОХУ-ын зүгээс Украины эсрэг явуулж буй түрэмгий дайн дууссаны дараа дахин төрийн дээд албан тушаалд нэр дэвших бодолгүй байгаа талаар хэллээ. Тэрбээр “Улс оронд дайн байлдааны нөхцөл байдал үргэлжилж байхад би хаашаа ч зугтахгүй. Харин дайн дууссаны дараа ажлаа өгнө, дахин нэрээ дэвшүүлэх бодолгүй байна” гэж Румыны телевизэд өгсөн ярилцлагадаа хэлэв.

Украины Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгч Зеленськийн бүрэн эрхийн хугацаа ирэх оны гуравдугаар сарын 31-нд дуусна. Гэсэн хэдий ч ОХУ-аас Украинд халдан довтолсоны дараа тус улсад одоо мөрдөгдөж буй цэргийн дэглэмийг үндэслэн төрийн тэргүүний болон парламентын бүх шатны сонгуулуулийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан юм.

Володимир Зеленський 2019 онд “Слуга Нарадов” намаас нэр дэвшиж, Украины төрийн тэргүүнээр сонгогдсон билээ.