✅ Нийслэлийн ногоон бүсэд алхалт хийж байгаа иргэдэд ой хээрийн болон шар өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг хүргэх, цэргийн биеийн тамирын түвшин тогтоох үзлэгт бэлтгэх, алба хаагчдын бие бялдарыг чийрэгжүүлэх, идэвхитэй дасгал хөдөлгөөн хийх зорилгоор явган аялал арга хэмжээг хэрэгжүүлж байна.

✅ Энэ хүрээнд амралтын өдрүүдэд Төв байр, Аврах анги, ГХСАЗТ, дүүргийн ОБХ-ийн алба хаагчид ногоон бүсийн 19 чиглэлд явган алхалт хийж, нийт 1229 иргэнд ой хээрийн болон шар өвсний түймрээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг хүргэж, ухуулга яриа хийж, 1339 сэрэмжлүүлэг материал тарааж ажиллалаа.